NEVER, NEVER, NEVER GIVE UP!
Нэг удаа ялагдлаа...
Хоёр удаа ялагдсан...
Гурав дахиа алдсан ч бай
Бууж өгөхийг л март!
Сөгдөх гэдэг амархан
Сүүдэр дийлэх нь энүүхэнд
Сэтгэл чинь шаналсан ч бай
Сэхэх ухаанаа дууд!
Амьдрал гэдэг хатуу шалгалт
Үхлийг хүртэл тэмцэж олдог
Үүнээс өөр үнэн алга
Үргэлж яв, бүү зогс!
Sunday, September 30, 2007
Saturday, September 29, 2007
Amazing Gobi

Монголын Говь... Говийн гайхалтай гоо үзэсгэлэнг хүнээр яриулаад, ТВ-ээр үзээд, зургийг нь хараад ч төсөөлшгүй. Ийм гайхамшгийг мэдрэхийн тулд ердөө очиж үзэх л хэрэгтэй ажээ.

Амьдралдаа анх удаа говь үзэхдээ би гэдэг ямар өчүүхэн, байгаль эх юутай агуу, юутай гайхалтай, юутай үзэсгэлэнтэйг мэдэрсэн билээ... Говь юутай олон өнгөтэй. Ийм өнгөний гайхамшгийг хангай нутагт төрж, өссөн би бээр хэзээ ч үзээгүй. Цэв цэнхэр тэнгэр, цав цагаан үүлс, алтан шаргал элс, армаг тармаг ногоон ургамлууд, хүрмэн улаан, эсвэл хав хар хөрс... Тоолохын аргагүй, бас эрс тэс, нүд, сэтгэл булаасан амьд өнгөнүүд...
Нүд алдам хязгааргүйд газар тэнгэр нийлсэн говийн цэлгэр уудамд хаа нэгтээ харагдах толгод бие биетэйгээ уулзахыг хүсэн тэмүүлж байгаа юм шиг санагдах аж. Энэ бол харь мөртлөө урин дуудсан, уусан шингээхийг хүссэн, хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй тийм тайван, тийм агуу, тэгсэн мөртлөө нам гүм тийм л ертөнц. Яг л дурлал шиг. Оргилсон хүслээр эхлээд, эцэст нь гүн батаар зүрхэнд минь шингэн холын холд одсон тийм л дурлал.
Хэрвээ цөл байсан бол үхмэл санагдах байсан буйзаа. Харин говь амьд ажээ. Говь бол гоо үзэсгэлэн, говь бол амьдрал...
Labels:
Зураг зураг
Thursday, September 13, 2007
Ээж нар буруутай юу?
Өчигдөр орой таарсан бяцхан хүүгээс болоод сэтгэлд их л хэцүү бодол төрлөө. Монгол эрчүүд ийм муухай, тийм муухай гээд яриад, бичээд, шүүмжлээд байдаг. Гэтэл ийм болох эх үүсвэр нь юу вэ гэж бодогдов. Бүсгүйчүүд ээ, бодож үзэе.
Баримт 1. "Монголын нууц товчоо"-нд нэг ийм түүх гардаг. Тэмүүжингийн идэр насанд Мэргидүүд довтлон ирдэг. Тэгэхэд тэр ээж, ах, дүү нараа бүгдийг дагуулан Бурхан Халдун уул руу дутаах боловч Эсүхэй баатрын бага хатан буюу Бэлгүтэйн эх, Бөртэ Үжин нарт морь хүрэлцэхгүй гэх нэрийдлээр хаяад зугтана. Мэдээж хаягдсан хоёр мэргидүүдэд баригдах нь тодорхой. Уг нь бол Тэмүүжин дөнгөж авч суусан эхнэрээ, нөгөө Бэлгүтэй нь эхийгээ сундлаад ч болов аваад явахад болохгүй юмгүй баймаар. Энэ үед "ухаантай төрсөн Өэлүн" эх ямар нэгэн юм хийх гэсэн, ядаж хэлсэн тухай "Нууц товчоо"-нд л тэмдэглэгдсэн юм лав алга.
Баримт 2. "Тэр минь хоёр ч дээд сургууль амжилттай дүүргэсэн, их л боловсролтой мундаг залуу. Даанч байнга хардана, гар хүрэх гэнэ, тэгсэн мөртөө өөрөө зүгээр байхгүй ээ. Янз бүрийн юм чихэнд хүрнэ гээч. Хэдий болтол ингэж явах вэ дээ. Тэгээд больсон. Энэ хүн хичнээн харийн хүн ч гэсэн халамжтай, гар хүрэх нь байтугай над руу чанга ч дуугардаггүй. Найз нь жаргалтай байнаа, Монголдоо хоёр жилд нэг удаа очиж амарч байх болуу." Монгол найз залуугаасаа салаад англи залуутай саяхан гэрлэсэн найз минь зун ирээд ингэж хуучиллаа. Найзын маань ээж "Энэ хоёр л хоорондоо болж байвал би юу хэлэхэв. Монгол байна уу, гадаад байна уу, ямар хамаа байна." OK, харин тэр монгол залуугийн ээж юу гэж хэлэх бол?
Баримт 3. Өчигдөр орой гудамжинд гартаа хоёр ширхэг нойтон салфетка барьчихсан жаахан хүү түүнийгээ заавал худалдаж ав гэж нэхэл дагал болж нилээд төвөг удлаа. Бие нь их жижигхэн юм, нас нь гэхдээ овоо том бололтой. Сүүлдээ явуулахгүй урд ирээд наалдаад байхаар нь өргөж хажуу тийш нь тавьчихаад (би даахыг бодоход их л хөнгөхөн хүүхэд юм, хэхэ) цааш явтал юу юугүй араас цохиж аваад, аманд багтамгүй хараал ерөөл болж байх юм. Чулуу, шороо араас шидээгүй нь яамай, мэнд дээрээ ум хумгүй зугтлаа. Жаахан хүүгээ энэ хүү шиг байтугай, түүнээс ч аймаар болгосон ээжүүд мянгаар тогтохгүй байх шүү.
Баримт 4. ТВ-ээр хэсэг расист залуусын бүлэглэлийн хийж буй хэвлэлийн бага хурлыг сурвалжлан гаргаж байна. "Хятадуудад биеэ үнэлсэн охидуудын үсийг нь хусна, хятадуудыг нь ална" гэх юм. Толгойлогч нь гэж нэг залуу "Өөрийнхөө гараар 20-иод охидын үсийг хуссан" гэж сонинд бахархалтайгаар ярилцлага өгсөн байв. Яанаа, ээж минь, ямар аймаар юм бэ!!! Хамгийн аймаар нь юу гээч? Тэднийг эсэргүүцээд, эсвэл ядаж охидоо хамгаалаад ганц хоёр үг хэлж байгаа эмэгтэйчүүдтэй бараг таарсангүй. "Аймаар юм. Гэхдээ одоо яахав дээ, харин ч үсийг нь хусаад орхиж байгаа нь их юм. Хашрах байлгүй" гэх маягийн үгийг эмэгтэй хүн хэлж байгааг хоёр чихээрээ сонссон шүү.
Баримт 5. Сургууль дээрээ ангийнхаа биеэр арай том охинд шоглуулаад ирсэн ач хүүдээ эмээ нь үглэж байна.
- Муусайн охидуудад дээрэлхүүлээд байж болохгүй, миний хүү. Үзүүлээд өгдөг юм байхгүй юу. Харин эмэгтэй хүүхдийг хамаагүй зодож болохгүй. (Хөнгөхөөн шиг зод гэж байгаам болуу даа.)
Залуухан ээж нь эмээгийн үгийг ихэд дэмжсэн байдалтай толгой дохиж байна...
За тэгээд, бүсгүйчүүд минь юу гэж бодогдож байна даа?

Тэмдэглэлүүд
Wednesday, September 12, 2007
Самарчид ойг ингэж сүйтгэдэг!!!
Өнгөрсөн 7 сард, Наадамын өмнөхөн Богд Уулын ноён оргил "Цэцээ гүн" рүү авираад бууж явах замдаа сүйдэж буй хушин ой, самарчдын "урласан" бүтээлүүдийг нүдээр үзэж харамсаж явлаа. Эхний зураг дээр байгаа зүйл бол самарчдын хөдөлмөрийн зэвсэг нь аж. Энэ зэвсгээрээ тэд хуш модыг хүний толгойноос арай өндөрт нүддэг байна. Богд уулын хуш модод бүгд ийн нүдүүлсэн "том том шархтай" байх бөгөөд энэ хэсгээрээ модод бүх шим тэжээлээ алдсаар эцэст нь үхдэг гэж учир мэдэх хүмүүс ярьж байлаа.
Хоёр дахь зурагт "шархтай" хушин ойн хэсэг харагдаж байна. Моддыг сайтар ажиглаарай.Харин бодитоор нь очиж үзэх юм бол "Уйлах багадаж, үхэх ихэднэ" гэдэг шиг дүр зураг угтах болно.
Өнөөдөр хэдхэн халтар төгрөгний төлөө өс санасан юм шиг бүхэл бүтэн ойг ингэж сүйтгэж байгаа тэр хүмүүс, түүчихээд бохир, заваан гараараа цайруулаад зарж байгаа самрыг нь өдөржин амандаа хийн, таашаалтай нь аргагүй цөмж идэж байгаа бид, харин маргааш "хуш гэж нэг мод байдаг байсан юм, бидний багад хушны самар гэж нэг их амттай самар байлаа, одоогийн самрыг хэн самар гэхэв" гэсэн шүү юм сонсож суух хувь заяатай бидний үр хүүхдүүд...
Labels:
Байгал хамгаалал
Tuesday, September 11, 2007
Ганц хоёр сонирхолтой тоонууд
GSM Association гэж нэг газар байдаг юм байна. Тэдний гаргасан мэдээллээс олж үзлээ.
GSM ситемийн утаснуудаас Nokia 1100 дэлхий дээр хамгийн олон тоогоор зарагдсан утас байдаг гэнэ.
2.5 тэрбум хүмүүс энэ системийн үйлчилгээг ашиглан ярьж байна. Үүнээс зөвхөн Хятад улс гэхэд л 445 сая GSM гар утас хэрэглэгчтэй.
Өдөр бүр 7 тэрбум мессеж гар утаснаас гар утас руу нисдэг гэнээ, барагцаалахад тэр 2.5 тэрбум хэрэглэгч бүр өдөрт дунджаар 3 удаа мессежддэг гэсэн үг.

ICT
Monday, September 10, 2007
Sharav Surenjav
My only soul-mate
Lives farther than three hundred sixty days;
I want to go to him,
But only in my night dreams
Do I have horses
Translation by M. Saruul-Erdene

Шүлэг
Friday, September 7, 2007
ГАЗРЫН ЗУРАГ (ҮРГЭЛЖЛЭЛ)
... Долоо хоногийн дараа Эллис ядарч туйлдсан хөөрхийлөлтэй амьтан Бейрутад хүрч очжээ.Тэр Британийн консул эрхэм Гриффин рүү яаран очиж, цөлийн чичрэг өвчнөөс болж үхсэн Виккерсийн эмгэнэлт үхлийн тухай, өөртөө тохиолдсон адал явдлын тухай ярив.
- Ээ, бурхан минь, ямар аймшигтай өдрүүд байв аа хэмээн Эллис шогшрон
- Хүн бүрт ийм явдал тохиолдохгүй шүү.
Консул түүний яриаг толгой сэгсрэн сонсч хааяа нэг асуулт тавьж байлаа.
Үнэт газрын зурагны талаар тэр нэлээд юм мэдэж байсан ч ул мөрийг нь ч олж чадаагүй билээ.
- Талийгаачид байсан газрын зураг тэгээд хаана байна? гэж Гриффин асуув.
- Хаана гэнэ ээ? ... Би үнэндээ мэдэхгүй байна гэж Эллис мэгдэн хариуллаа. Тэр банкнаас газрын зургийг худалдан аваад өөрийн экспедиц байгуулан ажил хэргээ үргэлжлүүлэхийг санаархаж байжээ.
- Хачин л юм хэмээн консул хөмсгөө өргөн өгүүлээд
- Түнш нь, бас газрын зургийг хамтран эзэмшигч нь мөртлөө түүнийхээ хаана байгааг нь мэдэхгүй байдаг... Хачин жигтэй хэрэг! хэмээгээд хуруугаараа ширээ тогшив.
Эллис худлаа ярьж эхэлсэн ч самуурч байлаа. Эрхэм Гриффин бол хашир хандгай. Тэр өөрийн туршлагаараа бүр хамгийн өө сэвгүй, дипломат хэлэцээрт ч гэсэн сүүдэртэй тал байдаг гэдгийг юун эс андахав.
- Өршөөгөөрэй, ноёнтон! хэмээн Гриффин ширээний араас босонгоо хэлээд
- Ноён Виккерсийн үхэлд та хамаатай юм шиг над санагдаж байна. Би таныг баривчилж, Британи руу хүргэх ёстой.
Эллисийн царай үнсэн хөх болж:
- Бурхныг барьж андгайлъя. Би түүний үхэлд буруугүй... гэснээ гэнэт санаж
- Үүнийг би баталж даанч чадахгүй, бид хоёулхнаа байсан юм...
Консул дуугүй л түүнийг ажиглана. Эллис эхлээд биеэ цагаатгаж гуйж байснаа сүүлдээ бүр заналхийлж ч эхэллээ.
- Би гомдол мэдүүлнэ.Энэ чинь хууль бус явдал... Гэхдээ эрхэм Гриффин, бид чинь ажил хэрэгч улс. Бид хамтдаа газрын зургийг хайж болно шүү дээ. Бид тэнцүү хувиар...
- Би бол төрийн хүн. Миний үүрэг Британийн ашиг сонирхлыг илэрхийлэх явдал болохоос биш хувийн ашиг хонжоо үүнд хамаагүй.
Эллисийг баривчилж Англид хүрүүлжээ. Түүнийг нэгжих үед олдсон газрын зургийг хадгалуулсан банкны тасалбарыг хураан авсан аж. Ноён Гриффин нэг ч хором алгуурлалгүйгээр Арабын цөлд үхсэн эх орон нэгтнийхээ эрэлд экспедиц илгээжээ. Араатан идчихсэн араг яс тэд олоод тэр нь Виккерсийн яс мөн гэж хэн нь ч итгэж чадахгүй байсан хэдий ч оршуулахаар Бейрутад авчирчээ. Их Британийн хуулиар ийм ёс журмыг засан байдаг төдийгүй талийгаачийн харилцах дансанд нь ч консулын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн Виккерсийг ёс төртэй тансаг оршуулахад нь элбэг хүрэлцэхүйц мөнгө байсан аж. Хар зүсмийн морьд хөллөн цэцгээр дүүргэсэн тэргээр шарилыг ачиж, оршуулгын бүх л үйлийг гүйцэтгээд хангалттай олон хүнтэй гашуудал тайлах ёслол хийснийхээ өртгийг мань консул хоёр дахин өсгөн данснаас нь авснаар хуулиар хүлээсэн үүргээ тун ч дажгүй биелүүлжээ.
Виккерсийн цаг бусын үхэл, газрын зургийн тухай яриа Бейрутаар нэг дэгдлээ. Түүний өв залгамжлагчидаас өгсүүлээд бизнес эрхлэгчид гэхчлэн түмэн янзын хүмүүс газрын зургийг хадгалж буй банкны ерөнхийлөгч эрхэм Роккд хандаж эхлэв. Нэг хэсэг нь түүний үнээс хоёр дахин их мөнгө амалж, нөгөө хэсэг нь өв залгамжлах эрхээ дурдан шаардаж, ятгаж, гуйж байсан ч эрхэм Рокк гуйвшгүй хэвээр үлджээ. Оршуулгын ёслол болсны маргааш эрхэм Гриффин банкин дээр хүрэлцэн ирлээ. Тэрээр Британид оршин суух гадаадын хүмүүсийн талаар хуульд заасан байдаг мэдээжийн зүйлсийг дэлгэрэнгүй давтан ярьж, тэдний хэн нэг нь үхсэн тохиолдолд түүнд харьяалагдаж байсан бүх л эд хөрөнгө, үнэт зүйлс нь түүний харьяалагдаж байсан орны албан ёсны төлөөлөгчид нь шилжих ёстойг хуулиар заасан байдгийг дурдан бөөн тайлбар хөврүүлсний эцэст нь нэг юм газрын зургийг түүний гарт өгөх ёстой гэж шаарджээ. Тэр даруйдаа банкны үнэт цаасны хэлтсээс нярав дуудагдан ирж цагийн эрхээр шарлачихсан, нефтийн орд газар тэмдэглээтэй буй газрын зурагтай арьсан дугтуйг консулд ёс төртэйгөөр гардуулсан аж.
Чикагогийн саятан эрхэм Челзуэл Ливаны уулсаар аялж, рашаан сувилалд амарч яваад үнэт газрын зургийн талаар санамсаргүй дуулжээ. Хорхойгоо барьж чадалгүй мань эр Бейрутад хүрч ирэв. Тэрээр өөрийгөө ихэд ажил хэрэгч хүн гэж тооцдог тул тийм их орлоготой үйлдвэрлэл зүй ёсоор түүний сонирхлыг татсан аж. Газрын зураг Британийн консулын гарт байгааг мистер Роккоос дуулангуут тэр өдөртөө дипломат дээр тавьж хүрээд үг хэлээ хялбархан нь аргагүй ололцчихжээ.
- Найз минь хэмээн Челзуэл шагшран - Энэ бол ажил хэрэгч хүний мөрөөдөл. Хэрэв танд хөрөнгө дутагдаж байгаа бол би далан хувийн хөрөнгө оруулалт хийе.
- Та маш уужим сэтгэлтэй хүн юм гэж Гриффин нялуунаар хариулав.
Ирээдүйн үйлдвэртээ хувь нийлүүлэх хөрөнгөө ийн тохиролцоод Челзуэл маргааш нь л Британийн армиас газар сайгүй явагч түрээслэн аваад дөт замаар тэднийг нефтийн орд руу хүргэж өгөхөөр амласан штурманы хамтаар халуун элсэн далайгаар замдаа гарлаа.
Газар дөхөх тусам газрын тос нь хэрхэн алт болон хувирч байгаа нь тэдний нүдэнд харагдаж, бүр газрын тосны нялуун үнэр үнэртэж, цаасан дэвсгэртүүд шаржигнах нь сонсдох шиг болж байв.
Пүүсийн хамтран ажиллагчдын дүрдээ улам орох тусмаа түншүүд бие биеэ найрсаг бусаар харцгааж эхэллээ. Ашгаа тооцсон тооцоо нь Челзуэлийн толгойноос хөөрсөн хөлчүү бодлыг нь зайлуулж орхив. "Би далан хувийн хөрөнгө оруулалт хийж байгаа байтал энэ орлогоо яг таллаж хуваана гэж бодож байдаг. Үгүй шүү... Уужим сэтгэл гэнэ шүү, чөтгөр аваг! Чи дипломатч, гэсэн ч намайг барж идэхгүй ээ..." гэж тэр бодлоо.
- Далан хувийн хөрөнгө оруулалт хийсэн хувь нийлүүлэгч ямар давуу эрх эрхтэй байх билээ? хэмээн америк эр санаандгүй юм шиг байдлаар асуучихав.
Энэ асуулт дипломатчийг цочирдуулж орхижээ. Түүний гарт буй газрын зураг л хамаг хэргийг шийдэж байгаа хэмээн тэр бодож байжээ.
- Хангалттай их , ноёнтоон! Гэхдээ газрын зураг гэдэг бол далан хувиас ч илүү юм шүү дээ.
- Онол. Би ажил хэргийн тухай асууж байна хэмээн Челзуэл бүдүүлгээр таслав.
- Танд бол ноёнтоон, наймааны л шалтгаан байна. Миний талд бол ёс суртахууны эрх байгаа юм. Хууль зүйн үүднээс авч үзсэн ч бидний эрх адил тэнцүү.
- Би ямар францын консул биш, түнш минь, тэгээд ч дипломат ёс гэдэг чинь миний зам биш.
Англи эр тайвнаар :
- Буулт санал болгоё л доо. Давуу эрхээрээ та манай компанийн хаяган дээр өөрийнхөө нэрийг эхэнд нь тавь л даа. "Челзуэл ба Гриффин" болог гэж хариулав.
- Ирээдүйн компанийхаа хаяган дээр танд зургаа ч тавих эрхийг өгье. Харин би өөрийн далан хувьд мөн төдий хэмжээний хувь орлогоос авах болно.
Энэ хооронд мистер Рокк Виккерсийн газрын зургийг аль хэдийн хуулж амжсаныгаа өөрийнхөө төлөөний хүнээр дамжуулан зарж амжсан байлаа. Хуулбарыг авсан хүн зургийг бас л олшруулж, тэр даруй Бейрутад арваад тийм хуулбар зураг бий болжээ. Гриффин, Челзуэл хоёрын араас цөл рүү тэр даруй л хайгуулчдын экспедициүд дараалан хөдөллөө. Явган, тэмээтэй тэдгээр бүлгүүд нэг нэгнийгээ замаас нь барьж авч хөөж гүйцэхээр яарцгаана.
Замд бөөн хэрүүл, мөргөлдөөн, зодоон үүсч, түншүүд ч, өрсөлдөгчид ч бие биенийгээ хуурсан луйвардсан гэж буруутгаж байлаа.
Үүр цайх үеэр Челзуэл, Гриффин хоёрын хөлөг газрын зураг дээр тасархай шугамаар тэмдэглэсэн тэр газарт дөхөж ирлээ.
Том биш судгийн голд байх бөөн чулуу руу Челзуэл авирч гараад газрын байдлыг ажиглаж зурагтай тулган үзнэ. Эргэн тойрны бүх зүйлс зурагтай тохирч байлаа. Түүний зогсож байгаа ганц бөөн чулууг хүртэл төв дунд нь загалмайтай жижигхэн дөрвөлжингөөр тэмдэглэжээ.
Эргэлзээ алга. Энэ бол түншүүдэд асар их баялаг өгөх тэр газрын тостой судаг мөн ажээ. Харин ганцхан зүйл л тэдний гайхлыг төрүүлж байлаа. Тэд энд газрын тосон нуур үгүй ядахдаа газрын хэвлээс шүүрэн гарсан хар горхи олж харна гэж бодож байсан бол ядахдаа ганц хар толбо ч байсангүй, бүр газрын тос ч үл үнэртэнэ. Анхны баяр хөөр болгоомжлолоор солигдов. Гриффин Челзуэлийн зогсож байгаа бөөн чулууг анхааралтай ажиглаж зогслоо.
Чулууны хойт зүг харсан тал дээр доошоо харсан сум байхыг тэр олж харав. Түүний доод талд талдаа хүртэл элсэнд булагдчихсан бичиг байлаа. Гараараа элсийг нь зайлуулаад консул "Энд ух!" гэж бичсэн байхыг уншив.
- Байна! гэж тэр баярласнаасаа царай нь улайн хашгирлаа.
Челзуэл чулуунаас бараг өнхрөн бууж, итгэл найдвар, урам зориг орсон тэд элсийг нь гараараа малтаж эхлэв. Нягт хөрсөнд нь хүрээд Гриффин жолоочоос саперын хүрз аваад түншүүд үргэлжлүүлэн ухлаа.
Хүрз ямар нэгэн зүйлтэй хавиралдаж, нэг хар юм гялтганав. Консул хүзүү нь стеаринаар хучигдсан ногоон лонх сугалан гаргалаа. Бодсон ч юмгүйгээр лонхыг арчаад гартаа эргүүлтэл дотор нь цаас байхыг ажиглав. Гриффин стеариныг цэвэрлээд, бөглөөг нь болгоомжтой авна. Үзтэл тэр лонхтой тун болгоомжтой харьцдаг бололтой. Гэсэн ч дараагийн мөчид лонхоо чулуун дээр дэлсэж, тэр нь дуу шуутай бут үсрэв.
Юу байгаа бол гэхээс байж ядсан консул англи газрын зурагнаас замбараагүй урж авсан бололтой тэр зузаан цаасыг задалж улаан харандаагаар бичсэн зүйлийг төвөггүй уншлаа.
"Энд газрын тос хайх гэж ирсэн тэнэгийн дурсгалын хөшөө нь энэ чулуу болог! Жон Буль". Гриффиний нүд харанхуйлав. Тэр гар дахь бичгээ унаган ганхаж чулуу түшин авлаа. Түүнийг Челзуэл барин авав. Челзуэлийн царай хүрлийн барайж
- Таны нөгөө газрын зураг тань энэ үү? гэж шүднийхээ завсраар сийгүүлэв.
- Та л хөрөнгө оруулалт, хувь нийлүүлье энэ тэр гэж намайг өдөө биз дээ.
Таны газрын зураг надад хоёр мянга гаран долларын зарлага авчирсан! Хэмээн түншийнхээ өгүүлэхийг үл сонсон америк эр орилж
-Харин алдсан цаг хугацаа? Алт шиг цаг минь! Энэ чинь бас л мөнгө... Үгүй ээ! Чөтгөр ав! Зардлаа яг хувааж төлнө.
Британи эр хорон үг хэлэх боломжийг алдсангүй.
- Та орлогоо тэнцүү хуваахыг зөвшөөрөөгүйсэн билээ. Одоо би зарлагаа тэнцүү хувиар төлөхөөс татгалзаж байна.
Энэ зуур олон түншүүдийг шатааж буй хуурамч нефтийн ордын төлөөх тэмцэл улам өргөжсөөр улам олон хүмүүсийг хамарсаар л байлаа. Харин ганцхан Бейрутын банкны ерөнхийлөгч эрхэм Рокк л тайвнаар ашгаа тоолж суулаа...

Орчуулга
Tuesday, September 4, 2007
АНДАА ДУРСАХАД

Яруу найрагч Д.Болдхуяг
Жамьянхорлоогийн Сүхбатын гэгээн дурсгалд зориулав.
(Анд нөхдийн нь хүсэлтээр)
Андаа дурсахад цээжний модод навчаа гөвөн сэрчигнээд
Аравдугаар сарын зэврүүн тэнгэр шиг сэтгэл нэг л уйтай
Аяндаа дүүрэх гуниг хацар угаан халтартуулж
Арзтай хундагын амсарыг гижигдэж суумаар бодогдоно
Андаа дурсахад ижилдэж явсан он жилүүд буцан ирж
Алган хонхорт нэг нэггvй хунгарлан бууна
Алив мартагдсан бүхэн эргэн амилж
Аньсага нүднээ шүүдэр буулган жирэлзэнэ
Андаа дурсахад зэргийн нөхөд бидэнтэй дугуйрч суугаад
Алиа марзан үгээр туурга цууртал инээд хундагалж
Аядуу царай, гундуу зүс, гандуу цамцтай
Амандаа янжуур зуусан дүр зураг vзэгдэнэ
Андаа дурсахад сагасан их билэг авъяас нь бодогдоно
Ая донжийг нь ихэрлүүлж сэтгэл эмхэрдтэл дуулах
Асган гарах үгсийг нь бэлэн зохиож орлуулаад
Алиахан нvдээ ирмэн суудаг нь бодогдоно
Андаа дурсахад сайн саар хоёр нь ээлжлэн санагдана
Амьдыг муулж, үхсэнийг магтдаг хоёр нүүртэй орчлонд
Ариун гэгээн бурхан байсан гэж худал үг зөрvvлэхгvй ээ
Алдахыг алдаж онохыг оносон эр хүн байсныг чинь дурсана
Андаа дурсахад хангал сархадтай сэм сэмхэн нөхцөж
Арслан цагаан манантай нь зовлон жаргалаа хуваахдаа
Амьдралынхаа өдрүүд цөөхнийг мэдсэн биш дээ хөөрхий
Алганаас чинь үргэлж хөтлөхгvй хорвоогийн жамыг яалтай
Андаа дурсахад нэг л өдөр жигүүрлээд одсон байх юм
Амжиж хийсэн нь харин эзнээ өмөөрөөд үлдсэн байх юм
Авьяас билэг хэтийдсэн хирнээ аваад одсон байх юм
Арван тавт шиг цайлган зан нь санаанд дурайж үлдсэн байх юм
Андаа дурсахад элсэн цаг дутуу эргэсэн шиг бодогдоно
Асан гэрэлтүүлж өөрөө урсах лаа жаргасан шиг санагдана
Амраг хосууд болздог модон гүүр нурсан шиг бодогдоно
Амин зүрхний холбоо алтан сэжим тасарсан шиг санагдана
Андаа дурсахад сэтгэл хийгээд дотрыг нь
Аргадан суугаад цөөхөн зассандаа бөөн бөөн гэмшил тєрнє
Алтангадасыг цочоож хааяахан нэг утасны хонх жингэнүүлэхэд нь
Айхтар унтууцдаг байснаа бодоод өр эмтрэн халаглана
Андаа дурсахад хур зузаан дуртгал сэтгэлд хөрвөн тонгочоод байна
Алд биеэ мартаж биднийг л гэж гүйсэн муу найз минь харагдаад байна
Алс он цагийн бүжин цагаан будан хожмоо бүхнийг бүрхэн далдлавч
Андгай өгсөн шиг үгүйлэн дурсаж алиа цайлган зангаар чинь цангаж явах болно
Андаа дурсахад....
Ай хөөрхий....
Улаанбаатар 2004.03.09
Labels:
Шүлэг
Subscribe to:
Posts (Atom)