Thursday, September 13, 2007

Ээж нар буруутай юу?

Өчигдөр орой таарсан бяцхан хүүгээс болоод сэтгэлд их л хэцүү бодол төрлөө. Монгол эрчүүд ийм муухай, тийм муухай гээд яриад, бичээд, шүүмжлээд байдаг. Гэтэл ийм болох эх үүсвэр нь юу вэ гэж бодогдов. Бүсгүйчүүд ээ, бодож үзэе.
Баримт 1. "Монголын нууц товчоо"-нд нэг ийм түүх гардаг. Тэмүүжингийн идэр насанд Мэргидүүд довтлон ирдэг. Тэгэхэд тэр ээж, ах, дүү нараа бүгдийг дагуулан Бурхан Халдун уул руу дутаах боловч Эсүхэй баатрын бага хатан буюу Бэлгүтэйн эх, Бөртэ Үжин нарт морь хүрэлцэхгүй гэх нэрийдлээр хаяад зугтана. Мэдээж хаягдсан хоёр мэргидүүдэд баригдах нь тодорхой. Уг нь бол Тэмүүжин дөнгөж авч суусан эхнэрээ, нөгөө Бэлгүтэй нь эхийгээ сундлаад ч болов аваад явахад болохгүй юмгүй баймаар. Энэ үед "ухаантай төрсөн Өэлүн" эх ямар нэгэн юм хийх гэсэн, ядаж хэлсэн тухай "Нууц товчоо"-нд л тэмдэглэгдсэн юм лав алга.
Баримт 2. "Тэр минь хоёр ч дээд сургууль амжилттай дүүргэсэн, их л боловсролтой мундаг залуу. Даанч байнга хардана, гар хүрэх гэнэ, тэгсэн мөртөө өөрөө зүгээр байхгүй ээ. Янз бүрийн юм чихэнд хүрнэ гээч. Хэдий болтол ингэж явах вэ дээ. Тэгээд больсон. Энэ хүн хичнээн харийн хүн ч гэсэн халамжтай, гар хүрэх нь байтугай над руу чанга ч дуугардаггүй. Найз нь жаргалтай байнаа, Монголдоо хоёр жилд нэг удаа очиж амарч байх болуу." Монгол найз залуугаасаа салаад англи залуутай саяхан гэрлэсэн найз минь зун ирээд ингэж хуучиллаа. Найзын маань ээж "Энэ хоёр л хоорондоо болж байвал би юу хэлэхэв. Монгол байна уу, гадаад байна уу, ямар хамаа байна." OK, харин тэр монгол залуугийн ээж юу гэж хэлэх бол?
Баримт 3. Өчигдөр орой гудамжинд гартаа хоёр ширхэг нойтон салфетка барьчихсан жаахан хүү түүнийгээ заавал худалдаж ав гэж нэхэл дагал болж нилээд төвөг удлаа. Бие нь их жижигхэн юм, нас нь гэхдээ овоо том бололтой. Сүүлдээ явуулахгүй урд ирээд наалдаад байхаар нь өргөж хажуу тийш нь тавьчихаад (би даахыг бодоход их л хөнгөхөн хүүхэд юм, хэхэ) цааш явтал юу юугүй араас цохиж аваад, аманд багтамгүй хараал ерөөл болж байх юм. Чулуу, шороо араас шидээгүй нь яамай, мэнд дээрээ ум хумгүй зугтлаа. Жаахан хүүгээ энэ хүү шиг байтугай, түүнээс ч аймаар болгосон ээжүүд мянгаар тогтохгүй байх шүү.
Баримт 4. ТВ-ээр хэсэг расист залуусын бүлэглэлийн хийж буй хэвлэлийн бага хурлыг сурвалжлан гаргаж байна. "Хятадуудад биеэ үнэлсэн охидуудын үсийг нь хусна, хятадуудыг нь ална" гэх юм. Толгойлогч нь гэж нэг залуу "Өөрийнхөө гараар 20-иод охидын үсийг хуссан" гэж сонинд бахархалтайгаар ярилцлага өгсөн байв. Яанаа, ээж минь, ямар аймаар юм бэ!!! Хамгийн аймаар нь юу гээч? Тэднийг эсэргүүцээд, эсвэл ядаж охидоо хамгаалаад ганц хоёр үг хэлж байгаа эмэгтэйчүүдтэй бараг таарсангүй. "Аймаар юм. Гэхдээ одоо яахав дээ, харин ч үсийг нь хусаад орхиж байгаа нь их юм. Хашрах байлгүй" гэх маягийн үгийг эмэгтэй хүн хэлж байгааг хоёр чихээрээ сонссон шүү.
Баримт 5. Сургууль дээрээ ангийнхаа биеэр арай том охинд шоглуулаад ирсэн ач хүүдээ эмээ нь үглэж байна.
- Муусайн охидуудад дээрэлхүүлээд байж болохгүй, миний хүү. Үзүүлээд өгдөг юм байхгүй юу. Харин эмэгтэй хүүхдийг хамаагүй зодож болохгүй. (Хөнгөхөөн шиг зод гэж байгаам болуу даа.)
Залуухан ээж нь эмээгийн үгийг ихэд дэмжсэн байдалтай толгой дохиж байна...
За тэгээд, бүсгүйчүүд минь юу гэж бодогдож байна даа?

2 comments:

D.Sainbayar said...

Nuuts tovchoond neeree tegj gardag baih shuu. Aihavtar anzaarsan baina. Harin ter usee husuuldag huuhnuudiin huvid yaamaar ch yum be dee. Yaduu zuduudee l tegj yavj buig bodohoor uruvdmuur. Getel Hyatadiin darlald olon zuun jil baisniigaa sanah l yostoi. Amerikad ireed hyatad huntei suuj bui humuus ch baih l yum. Gehdee ingeed usiig ni husaad ailgaad baihad buruu yumgui ch yum shig :) Hunii erhend tom haldaj baigaa ch gesen ... :)

Anonymous said...

Emegte hun hentege yavah n tuhain hunii duriin asudal bolohoos busdaar horij tsagduulaad Undsen huulin dahi uuriin erhee edelsnii tulu usee husuulj yavch bolku. Ene chi ardchilsan chuluut niigem shu. Hunii us husch erhend n haldaj bgaa ter humuusiig huuliin daguu shiitgeh heregte.