Wednesday, September 12, 2007

Самарчид ойг ингэж сүйтгэдэг!!!

Өнгөрсөн 7 сард, Наадамын өмнөхөн Богд Уулын ноён оргил "Цэцээ гүн" рүү авираад бууж явах замдаа сүйдэж буй хушин ой, самарчдын "урласан" бүтээлүүдийг нүдээр үзэж харамсаж явлаа. Эхний зураг дээр байгаа зүйл бол самарчдын хөдөлмөрийн зэвсэг нь аж. Энэ зэвсгээрээ тэд хуш модыг хүний толгойноос арай өндөрт нүддэг байна. Богд уулын хуш модод бүгд ийн нүдүүлсэн "том том шархтай" байх бөгөөд энэ хэсгээрээ модод бүх шим тэжээлээ алдсаар эцэст нь үхдэг гэж учир мэдэх хүмүүс ярьж байлаа.
Хоёр дахь зурагт "шархтай" хушин ойн хэсэг харагдаж байна. Моддыг сайтар ажиглаарай.
Харин бодитоор нь очиж үзэх юм бол "Уйлах багадаж, үхэх ихэднэ" гэдэг шиг дүр зураг угтах болно.
Өнөөдөр хэдхэн халтар төгрөгний төлөө өс санасан юм шиг бүхэл бүтэн ойг ингэж сүйтгэж байгаа тэр хүмүүс, түүчихээд бохир, заваан гараараа цайруулаад зарж байгаа самрыг нь өдөржин амандаа хийн, таашаалтай нь аргагүй цөмж идэж байгаа бид, харин маргааш "хуш гэж нэг мод байдаг байсан юм, бидний багад хушны самар гэж нэг их амттай самар байлаа, одоогийн самрыг хэн самар гэхэв" гэсэн шүү юм сонсож суух хувь заяатай бидний үр хүүхдүүд...

No comments: