Friday, October 19, 2007

Цасан хатан

Би түүнийг биширдэг байв. Тэр маш сайхан. Өндөр нуруу, гоолиг бие, сайхан царай, хээнцэр хувцас. Бас ажил хэрэгч. Би түүнийг огт танихгүй, нэг удаа ч үг сольж үзээгүй боловч дотроо “их сайхан эмэгтэй” хэмээн хүндэлдэг байлаа. Ажилдаа ирж очих замдаа тааралдах үед эгээ л эр хүн адил нүд хужирлан харна.
Харин тэр яг л цахирмаа цэцэг шиг. Цахирмаа маш үзэсгэлэн гоо боловч ойртоод сайн ажиглахаар зэвүүн хэлбэртэй, жихүүцэм цэцэг. Дээгүүр харан бардамхан алхалж, замдаа таарсан бүхнийг юу ч үгүй болтол нь дайран өнгөрөх мэт. Ганцхан удаа түүнтэй харц тулгарахдаа би эгээтэй л уначихаагүйсэн. Түүний харц хүв хүйтэн, аймаар, миний зүрх чичрэн, бүх бие минь хөрчих шиг болж билээ. Өглөөний сайхан агаарт, хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн ажлынхаа хаалгаар орох гэж явсан би олон цаг компьютерийн урд ажилласны дараа байдаг шигээ л шалдаа буусан.
Хаалгаар оронгуут хажууханд байх ТҮЦ рүү ямар ч зорилгогүй, өөрийн эрхгүй зүглэлээ. “Миний дүү юу авах гэсийн?” гэх зөөлөн дуун. Нуруугаар намхан, махлагдуу, нүдэнд дулаахан, хачин сайхан инээмсэглэсэн ТҮЦ-ний худалдагч зогсож байна. Харин тэр эмэгтэйн харц дөлгөөн, бүхнийг ивээсэн, тайван сайхан. Тэнгэр минь, жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг чинь шал өөр зүйл байдаг юм байна шүү дээ. Энэ эмэгтэй ямар сайхан хүн бэ? Би өмнө нь хичнээн ч удаа ирж юм авч байлаа даа, ер анзаардаггүй байж шүү дээ. “Эгч ээ, халуун уух юм байвал өгөөч”...
Ажлынхандаа санаандгүйгээр “Би сая цасан хатантай таарлаа” гэхэд тэд “Өө, тийм. Бид цасан хатанг мэднээ” гэж билээ...

4 comments:

Anonymous said...

Hey Saruul, ochigdor oroi oroh geed bolohgui baisan, onoodor harin bolj baina. Wow, chinii bichdeg, zohiodog, orchuuldag, shanz toglodog, web urladag geh metiin avyasuudiig medej avlaa. Yostoi chamaar baharhaj baina. Chi ene ercheeree olon uuliin orgil deer garna shuu! GO GIRL!!!

Ochigdor oroi Savannah-d suusan heseg nuhdiin toloolol ;)

Anonymous said...

Hi, Saruul, Bi chinii time management, huviin zohion baiguulalt mash saitaig chin haraad bishirdeg. Uneheer chamaar baharhdag shu.
Urgelj iim l baigaarai gedeg duug zoriulmaar l baina, :)

Ter oroi Savanna-d suusan heseg nuhdiin toloolol, :)

D.Sainbayar said...

Ter oroi Savannad ochooguidee haramsav :) Hey, bicheed baigaarai. I like your writing!

Anonymous said...

Hey Saruul, ter oroi Savannah-d yu bolsiin?

Sayahan Face clubaas garsan heseg nuhdiin toloolol :)