Tuesday, November 4, 2008

Энэ өдөр...

Нэг тийм гашуун, цээжийг минь хорсгон хөндүүрлэсэн... Энэ амтыг мэдрэх шаналгаатай хэцүү, сэтгэл санааг урвуулсан мансуурлыг бэлэглэхээс өөр шидийг үл үзүүлнэ.

Салхин их далайн дээгүүр дураараа дүүлэн, давалгаанд нь бөмбөрөн эрхлэхдээ жаргалтай ч шуурга тавин хилэгнэхдээ догшин ажгуу. Далай түүнийг хөөсөрсөн их усаараа илбэхдээ уян зөөлөн авч давстай гашуун ус нь хайр найргүй шавхуурдах үедээ даанч харамгүй, бас хатуу...

Эгнэшгүй их цаг хугацаан дунд зурсхийгээд өнгөрөх энэ богинохон амьдралд нэгэнтээ далайн давалгаан дээгүүр эргэлдэн хуйларч, нэгэнтээ эх газраар дүүлэн нисч, эс бөгөөс уулсын өндөр оргилууд дунд дураараа давхих салхин адил хэзээд амар амгаланг үл амсах бүсгүй зүрх минь...

Тэр гагцхүү айхыг үл мэдрэх юм. Юутай томоогүй. Тэр бас цав цагаан, хиргүй тунгалаг юм. Юутай гэнэн. Маргаашийг огтоос төсөөлөхгүй тул тэр жаргалтай юм. Юутай атаархам...

No comments: