Friday, October 31, 2008

Wall-E


Эгдүүтэй хөөрхөн Wall-E, Eve хоёрыг хичнээн дахин үзээд уйдахгүй юмаа. Уоли киноны эхнээс авхуулаад дуусан дуустал инээд, эгдүү хүргэсээр бүр сэтгэл сэргээчихнэ.
Хөгжилтэй, хөөрхөн энэ кинонд их зүйлийг өгүүлжээ. Байгаль хамгаалал, цөлжилтийн аюул, хүн төрөлхтөний буруу үйлдлийн үр дагавар, улс төр, үүрэг хариуцлага, нөхөрлөл, хайр сэтгэл, бүр таргалалтын зовлонг хүртэл багтаачихсан байх юм. Хүүхэд, том хүн хэнд ч бай юм бодогдуулахаар агуулгыг Пиксарынхан гаргаж чадсан байна. Үзэгчдээ юм бодуулахын зэрэгцээгээр сэтгэлийг нь бас сэргээчихнэ. Ерөнхийдөө мөнгөө ч хөөж, агуулгаа ч гаргаж чадсан сайн кино гэж би хувьдаа дүгнэлээ.
Хөөрхөн Еваг дэлхий дээр ирсний дараа өдөр бүр хогоо цэвэрлэн орой нь байрандаа ирж шуурганаас хоргодож хоноод, дараагийн өдөр нь дахиад л “хогондоо” гардаг Уолигийн амьдрал нэг ёсондоо “будаа” болж тайван амьдрал, жоом найз хоёроос нь илүү сэтгэлийг нь татсан нэг “зүйл”-тэй болсноор бөөн адал явдалд орооцолдож эхэлж байгаа нь амьдралын нэгэн ихээ чухал “асуудал”-ыг сөхөж тавьсан байна.
Бид өнөөдөр өөрсдөө ч анзааралгүй автоматжуулалтын нөлөөнд улам бүр автаж амьдрал маань тэр чигээрээ тоног төхөөрөмж, компьютер, роботуудаас хамааралтай болсоор байгаа нь цаашдаа хүргэж болзошгүй үр дагавруудын нэгийг сонирхолтойгоор зөгнөн харуулжээ.
Хөдөлгөөний дутагдалд орж баахан жин нэмчихээд "буяны тарга аа хө" гээд гайхуулсхийгээд явж байдаг хүмүүст энэ киног сайн үзүүлбэл фитнес клубуудын орлого нэмэгдэх магадлалтай.
Эцсийн эцэст үүрэг хариуцлагаа сайн мэддэг онгоцны ахмадынхаа хамтаар сөнөсөн дэлхий дээрээ хүмүүс эргэн ирцгээлээ. Бүрэн автомат орчинд роботуудын халамжинд амьдарч дассан энэ хүмүүс цаашдаа яаж амьдрах, юу хийх, ер нь амьдарч чадах ч юмуу, үгүй ч юмуу. Гайхмаар олон асуултууд л үлдлээ. Ямар ч гэсэн эгдүүтэй Уоли хөөрхөн Еватайгаа гараа атгачихсан зогсож байна. Өө, энэ хажууд сууж байгаа нөхөр Уоллитой адилхан ч юм шиг...

4 comments:

VitasMongolia said...

Ene kino-g ankh garhad n uzsen-mash tsoon ugtei mortloo estoi huuhduud mon tom humuusiin imagination-g urguulsan dajgui buteel bolson bainlee. one of the best family movies.

Г.Ганбат said...

Өчигдөр үзсэн. Ёстой хөөрхөн кино байна лээ. Гаргасан санаа, хэлбэр гээд их таалагдсан. Томчуудад ер нь сайн үзүүлмээр кино байна лээ дээ.

Anonymous said...

Goy bichjee.. Chi shuu kk :D

Энхмандах said...

Сайн уу? Саруултуяа эгчээр юу байна? Хичээл дажгүй юу? Та блог найзууд дээрээ намайг нэмчээрэй.
Энэ Волл-е аймар хөөрхөн хүүхэлдэй. Бас Burn-e гээд тэр бас хөөрхөн юм байна лэ