Sunday, November 4, 2007

Энэ үдэш

Тэр ухаалаг, таван оны тэртээ холын замдаа одсон андтай минь дэндүү адилхан... Чи намайг орхин одов хэмээн хэтэрхий хувиа бодсон гашуудал тээж ирсэн энэ он жилүүд даанч хурдан өнгөрчээ. Тэртээ хол тэнгэрийн ертөнцөд, эсвэл аль хэдийн энэ ертөнцөд өөр нэгэн төрлийг олоод ирсэн ч байж мэдэх анд минь дээ.
Энэ үдэш сэтгэлийн гүн дэх хур их дурдатгал амилан ирж, цайлган инээсээр чи минь айсуй санагдах юм. Үүр шөнийн заагаар утас минь жингэнэн дуугараасай. Тэгэхэд би нойроо харамлан ундууцаж, үгийн солиогүй уурсан бухимддаг байсансан. Тэгсэн мөртлөө ярьсангүй гэж хоёрхон хоноход гомдоллон гүйх. Одоо намайг ямархуу байгааг чи мэддэг болуу? Тэртээ дээрээс хардаг л байх даа. Хэлэх, загнах юм зөндөө л байгаа. Ганц мөч ч болов уулзахсан. Чин үнэнийг хэлчихээд чи хэнэггүйхэн яваад өгнө. Тэгээд л би үлдэнэ...
Энэ үдэш өнгөрсөн одоо холилдож, энэ үдэш энгийн нэг үдэш бишээ...

No comments: