Monday, October 1, 2007

...

Шанзны аялгуу эгшиглэнэ. Сонсож дассан танил аялгуу биш байна.
Шанз дуулна. Өө, тэр цоо шинээр аялгуулан дуулж байна. Би хэзээ ч сонсч байгаагүй, бас зөвхөн үүнийг л сонсохыг өнө удаанаар хүлээж байсан мэт…
Хөгжимчний уруулд инээмсэглэл тодорно. Хүүхдийнх мэт цайлган, сэтгэл татам инээмсэглэл...
Түүний гарт шанз эрхлэн дуулна. Дуулах тусмаа улам уянгалаг ажгуу. Энэ инээмсэглэл, энэ аялгуу нэгэн бүхэл мэт…
Нүдээ анихдаа би хязгааргүй эрх чөлөөг мэдэрлээ. Хязгааргүй бас харьцуулшгүй...
Цаг хугацаа энд зогсчээ…

No comments: