Monday, April 8, 2013

The China Study by Dr. Colin Campbell


Төрөл бүрийн хорт хавдар, зүх судасны өвчин, чихрийн өвчтэй (diabetes), эсвэл мартах өвчинтэй (Alzheimer's disease) хүмүүс амьтны гаралтай хоол хүнс идвэл өвчин улам даамжирдаг, мөн шинээр үүсэх өндөр эрсдэлтэй болохыг эрдэмтэд олон жилийн судалгаагаар нотолсон байна. Хоолны дэглэм барьснаар эдгээр аймшигт өвнөөс сэргийлэх, газар авхуулахгүй дарах боломжтой болохыг мөн баталжээ. 

Шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтдийн бичсэн "The China Study" номыг болон өөр хоёр номыг уншлаа. Их зүйл бодогдож байна. Би элдэв янзын ихийг мэдэгчдэд огт итгэдэггүй. Харин шинжлэх ухаанд бол итгэнэ шүү.
Хүүгийн маань эмчилгээнд Америкийн докторууд яг энэ чиглэлээр хандаж, хатуу хоолны дэглэм бариулж байгааг харахад эмнэлгийн үйлчилгээнд аль хэдийн нэвтэрсэн нь тодорхой байна. Манай Эх Нялхсын Эрдэм шинжилгээний төвийн хоёр ч эмч үүнтэй ижил зөвлөгөөг өгч байсан билээ. Манай Монгол эмч нар ер нь сайн шүү. Эрүүл мэндийн даатгалын систем л даанч муу даа. Дээрээс нь эмийг дуртай газраасаа ямар ч жоргүй авдаг, хуурамч эм зах зээл дээр ноёлсон нөхцөлд хэн эрүүл байх вэ дээ.


Нөхөр маань хүүгээ ганцааранг нь зовоохгүй гээд хамтдаа хоолны дэглэм барьж байна. Би харин махаа идэж, кофегоо уухгүй бол үхэх ч яамай байнаа гээд одоогоор гүрийж байна. Ер нь ихэнх монголчууд маань над шиг л байх биз дээ. 2 настай охиндоо сүү, өндөг, мах хэрэгтэй гэж бодоод өөрийнхөө хамт монгол дэглэмээрээ хооллож байна. Гэр бүлийн энэ туршилтын үр дүнг харна даа. Ялсан дэглэмийг гэр бүлээрээ баримтална. Хүүгийн маань хувьд бол насан туршдаа нарийн дэглэм барихаас аргагүй гэж эмч хэлээд байгаа. 


Энэ явцад Азийн, тэр дундаа зүүн өмнөд Азийн хоолны жоруудыг туршиж үзэж байна. Би их дуртай байгаа. Мөн талхаа өөрөө барьж байна. Дан хар гурилын талх. Хачин сайхан талх барьдаг болсон шүү дээ. ;) Манайд зочилж ирвэл өөрийн барьсан талхаараа дайлна шүү.





За тэгээд, туршилтын үр дүнг блогийн зочидтойгоо хуваалцанаа. Хүүд маань энэ дэглэм хэрэг болбол өвчин зовлонтой бусад хүмүүст бага ч болов нэмэр болоосой гэж хүсч мөрөөдөж байна. Дээрх номыг нэг уншчихад гэмгүй шүү.

No comments: