Sunday, October 7, 2007

Сүүлчийн бороо, анхны цас бас та

Шөнө сүүлчийн бороо, харин өглөө сэрэхэд анхны цас... Өчигдрийн яриа, энэ цас хоёр тэртээ холын дуртгалыг сэрээж, улам улам гүн нойронд автан дурсамжиндаа хөвөх хүслийг төрүүлнэ. Энэхэн зуурт Bonnie-гийн минь нэгэн шүлэг санаанд орлоо.

Яриагүй байхад тань сонсож байдаг
Хараагүй байхад тань харцыг мэдэрдэг
Халуун зуныг та сонгож
Хажууд тань би ирсэн юм

Зориг гаргаж эгцлэн харсныг минь
Хүлээж байсан нь таны алдаа
Зөөлөн бороонд навч шиг нормоор болж
Гарыг тань түшсэн нь миний алдаа

Та юу ч хэлээгүй, энэ тэрхэн яриад
Тэгтэл залуу нас минь л буруутайг
Тэгэхэд мэдэж, би дугараагүй
Таны бэлэглэсэн сарнайг хачин өрөвдлөө

Харин тэгэхэд хацар жиндсэн хүйтэн, сайхан өвөл байсан. Хөл доор цас чихраад л... Хачин юм, ийм урт хугацаа өнгөрчихсөн гэж үү? Би одоо ямар болоо бол, энэ толь надад хэлээд өгдөг болоосой.
Гэнэт утасны хонх жингэнэлээ. Тиймээ, өнөөдөр намайг дуудаж байна, өчигдөр минь тээр холд, тэр өвөлтэй хамт үлджээ...
Утас руугаа бушуухан очъё, би.

No comments: